Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр 2000 лиценз эргэлтэд орно

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт орсноор 2000 орчим лиценз эргэлтэд орно гэж Засгийн газраас мэдээллээ. Улмаар хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтыг татах юм байна. Мөн тогтвортой уул уурхайг дэмжиж, олборлоод экспортлох бодлогоос боловсруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд ган болон зэс боловсруулах цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын судалгаагаар 41 хуулийн 49 зүйл заалтаар хөрөнгө оруулалтыг шууд болон шууд бусаар хязгаарлаж буй аж. Өнгөрөгч 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсад орсон нийт хөрөнгө оруулалтын дүн 58.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Хуулиас давсан олон дүрэм журам, хэрэгждэггүй заалтууд бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирдаг. Мөн хөрөнгө оруулагчдад үүссэн шүүхийн маргаан дөрвөн жилээс дээш хугацаагаар сунжирч байгаа нь асуудал дагуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top