
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж "Өнөөдрийн хуралдаанаар 7, 8 асуудал хэлэлцэхээр байна. Намын дэд дарга нарын асуудал, Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх эсэх асуудал, бодлогын зөвлөлүүдийг байгуулах, Улс төрийн зөвлөл болон бодлогын ерөнхий хорооны ажиллах журмуудыг хэлэлцэж, эцсийн байдлаар батлах асуудлууд байна.
Манай намын хувьд эв нэгдэл хэрэгтэй байна. Нэг, хоёр хүнээс болж нам задрах, эв нэгдэлгүй болох асуудал ерөөсөө байж болохгүй.
иргэдийн 2027, 2028 оны хүсэл юу вэ? Ерөөсөө л бизнесийн эрх чөлөөг хангах шүү дээ. Ойрын жилүүдэд хийж болохооргүй том том төсөл яриад, тэгсэн хэрнээ хүүхдүүдийн Үдийн цайг ялгаварлалгүй өгч чаддаггүй. Үүнийг Ардчилсан нам л хийж чадна.
Миний хувьд намын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг дэмжиж байгаа" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )
АН эпштейн элбэгдоржийн бөгсийг долоомоор байгаа бол баярцогтоо сонго.......
Тэнэг хүн тэнэгээрээ дуусдаг гэж юутай үнэн бэ????