АНУ-ын цэргүүд Панамын ширэнгэн ойн нөхцөлд явуулдаг бэлтгэл, сургуулилтаа сэргээсэн тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.
Байлдааны бэлэн байдлын төв үйл ажиллагаагаа 25 жилийн дараа ийн сэргээж байна. Явган, тэнгисийн цэрэг болон тэнгисийн явган цэргүүдийг хамарсан бэлтгэл, сургуулилтын хөтөлбөрт ширэнгэн ойн нөхцөлд амьд гарах, нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулах, харуул хийх зэрэг багтжээ.
АНУ-ын засаг захиргаа Мексик эсвэл Кубад хүчний ажиллагаа явуулахад бэлэн байгаа дохио өгч байгаа энэ үед ширэнгэн ойн нөхцөлд бэлтгэл, сургуулилтаа сэргээж буйг Блүмберг агентлаг тодруулжээ. Ингэхдээ Америкийн цэргүүд Панамын армийн алба хаагчидтай хамтран сургуулилт хийж байгаа аж.
Үүнээс өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Марко Рубио АНУ цаашид Куба улсыг “анхааралдаа авна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Вашингтоны хувьд АНУ-ын эргээс 90 милийн зайд ядуу төдийгүй АНУ-ын өрсөлдөгчидтэй сайн харилцаатай улсын статус-квог хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Рубио онцолж байв.

.jpg)

Сэтгэгдэл ( 0 )