Энэ сарын 5-нд шилжих шөнө Хөвсгөлд хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болсныг ОХУ-ын Эрхүү хотын Геофизикийн албанаас мэдээллээ.
Эхний хөдлөлт өчигдөр 22.00 цагт болсон бөгөөд 4,1 магнитудын хүчтэй байжээ. Төв нь Буриадын Монд суурингаас баруун өмнөд зүгт 56 км-ын зайтай байсан байна.
Дөрвөн цагийн дараа тус бүсэд давтан газар хөдлөсөн бөгөөд энэ удаад 4-5 баллын хүчтэй байсан гэж тэмдэглэсэн байна. Хөвсгөлийн гөзөр хөдлөлт Оросын олон хотод мэдрэгджээ.
ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн хүрээлэнгийн Байгаль дахь салбарын захирал Елена Кобелева “Байгаль нуурын дүү гэж нэрлэгддэг Монголын Хөвсгөл нуурны орчим өнгөрсөн жилийн эхнээс газар хөдлөлт идэвхжсэн. Тодорхой хэлбэл 2021 оны нэгдүгээр сарын 11. Тэр үед 5-7 магнитудын хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Хөвсгөл нуурын газар хөдлөлтийн энэ голомт дахиад гурван жил идэвхтэй байх болно. Бид өөрийн хөрөнгөөр Буриадын Туран тосгонд Хөвсгөл нуурын мониторинг хийх шинэ станц байгуулсан. Одоогийн байдлаар 25 мянган чичирхийлэл мэдрэгдээд байгаа” гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )