ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

Өнөөдөр 2023.09.27. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 06 цаг 45 минутад мандлаа, 18 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 55 жилийн ойн баярын өдөр. Дэлхийн Аялал жуулчлалын өдөр. Туркменистанд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол АНУ-д Бэлгийн цөөнхүүдийг ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний өдөр, Польшид Төрийн баярын, Украинд Аялал жуулчлалын өдөр.

Энэ өдөр Америкийн рок дуучин, театрын жүжигчин Мит Лоуф, Нидерландын хөлбөмбөгийн дасгалжуулагч Дик Адвокат, Шотландын зохиолч Ирвин Уэлш, Францын жүжигчин Жан-Марк Барр, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Гвинет Пэлтроу, Италийн хөлбөмбөгч Франческо Тотти, Украины дуучин Ани Лорак, Америкийн рэпер Лил Уэйн, Канадын дуучин Аврил Лавин зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1967 оны энэ өдөр Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ орон даяар цацжээ. Улаанбаатар хотод телевизийн төв нээх ёслол болжээ.

1991 оны есдүгээр сарын 27-29-нд БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай лам БНМАУ-д айлчлав. БНМАУ-д шашны байгууллага нь бие даан үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсад хийсэн Далай ламын айлчлал нь албан бус гэжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр Герман, Итали, Япон улс Берлинд Гурван талт гэрээнд гарын үсэг зурав.

1941 оны энэ өдөр Сири тусгаар улс болжээ.

1961 оны энэ өдөр Сьерра-Леоне НҮБ-ын 100 дахь гишүүн орон болов.

1990 оны энэ өдөр ЗХУ Интерполд орсон байна.

Өнөөдөр үс засуулвал сайн, жаргал ирнэ.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урдлан бүтээхэд сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top