Япон дахь монголчууд үерт сүйдсэн зам талбайг цэвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Японы Ибараки мужийн Хитачи хотод монголчууд байгалийн гамшиг, үерт сүйдсэн зам, байшин, гудамж талбайг цэвэрлэжээ.

Нийт 16 монгол иргэн энэхүү сайн дурын ажилд хамрагдсан бөгөөд бүгд”Баярлалаа, Япон” группын гишүүд. Тус группын удирдагч нь Японы “Ибараки шимбүн” сонинд ярилцлага өгөхдөө “Японд амьдарч байгаа бүх монголчууд энэ сайхан орон, ард иргэдэд талархаж явдаг. Яавал ач тусыг нь хариулах вэ гэж бодоод энэ ажилд оролцохоор шийдсэн” гэж ярьжээ. Гишүүд нь Токио, Канагава, Гүнма, Чиба зэрэг Японы өнцөг булан бүрээс цугларсан байна.

Тэд Хитачи хотод машин дотроо байрлан, өглөөнөөс орой болтол үерт сүйдсэн байшин, зам талбай, бөглөрсөн суваг цэвэрлэн, ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top