Өнөөдөр 2021.11.01. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 07 цаг 37 минутад мандлаа, 17 цаг 35 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын цагаан хоолтны өдөр. АНУ-д Шүдний сойзны өдөр бол Самоад Мод тарих үндэсний өдөр, Бутанд Эзэн хааны мэндэлсэн өдөр юм.
Энэ өдөр Чехийн биатлонч Габриэла Коукалова, Их Британийн жүжигчин, дуучин Наталия Тена, Америкийн “Hustler” сэтгүүлийн ерөнхий редактор Ларри Флинт, Өмнөд Солонгосын Twice хамтлагийн дуучин Ю Чонён, Японы бейсболч Масахиро Танака зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1604 оны энэ өдөр Уильям Шекспирийн “Отелло” жүжиг анх удаа Лондон хотын Уайтхолл ордонд тавигдсан байна.
1896 оны энэ өдөр “National Geographic” сэтгүүлд анх удаа эмэгтэй хүний нүцгэн цээжний зураг тавьжээ.
1897 оны энэ өдөр Турины их сургуулийн оюутнууд хөлбөмбөгийн “Ювентус” багийг үүсгэн байгуулжээ.
1952 оны энэ өдөр АНУ анх удаагаа устөрөгчийн бөмбөг туршив.
1993 оны энэ өдөр Европын холбоо үүсгэн байгуулагджээ.
1998 оны энэ өдөр Европын Хүний эрхийн шүүх ажлаа эхэлсэн байна.
Өнөөдөр үс засуулвал жаргал үргэлжид ирнэ.
Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )