ХӨСҮТ-ийг хөөрхийлөлтэй болгосон нь төсвийн буруу юу?

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

ХӨСҮТ-ийн барилга анх 1986 онд ашиглалтад оржээ. Үүнээс хойш урсгал засвар хийж байсан ч барилгын насжилт дуусч, хана, тааз нь цуурч хагарахаас эхлээд асуудал үүсч эхэлсэн байна. Цар тахлын үед хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа уг эмнэлгийн барилга ийнхүү муудсан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Өнгөрсөн 16 жилийн түүх бол Д.Нямхүү захиралтай салшгүй холбоотой. Энэ хүнийг нэгэн цаг үед ард түмний баатар хэмээн цоллож байсан бол өнөөдөр ХӨСҮТ-ийн барилгыг ийм болтол нь арчилж тордоогүй хэмээн буруутгах болсон. Иймд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүтэй холбогдоход “ХӨСҮТ бол улсын төсвийн хөрөнгө оруулалттай эмнэлэг. Бид үйлчилж байгаа иргэдээсээ нэг ч төгрөг авдаггүй. Бидэнд ямар нэг орлого олох эх үүсвэр байхгүй. Гэсэн ч өөрсдийн боломжоор урсгал засвар хийж ирсэн. Хэрэв бид урсгал засвар хийгээгүй бол дээврээс ус дусаад үнэтэй тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй” гэсэн тайлбарыг өгсөн юм.    

Тэгвэл ХӨСҮТ-ийн барилгын асуудлыг хэрхэн шийдэх талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад “ХӨСҮТ-ийн барилгыг шинэчлэхэд 100 гаруй сая ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг төсвөөс гаргах боломж байхгүй. Тиймээс үүнийг санхүүжүүлэх боломж, зээл тусламж юу байгааг судална. 2022 онд зураг төсөв ТЭЗҮ-г эцэслээд эхлүүлнэ” гэсэн тайлбар өглөө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.114) 2025 оны 03 сарын 13

Хөсүт ийн барилгыг орос мэргэжилтнүүд барьсан чанартай сайн барилга, юун ашиглалтын хугацаа дуусах вэ? 1986 оноос өмнө барьсан барилгуудаа бүгдий нь нураах уу?

1  |  0
Top