Монгол Улсад 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс 35 мянга нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Эдгээр иргэдийн 42.5 хувь нь төрөлхийн, 57.5 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээл эзэлдэг. Энэхүү олдмол буюу харамсалтайгаар хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн 79 хувь нь наслалтаас үүдэлтэй байдаг бол ахуйн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол зэрэг нь удаах шалтгаан болдог байна.
Нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоолгосон 42 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ба төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 22 нэр төрлийн тэтгэмж, хөнгөлөлт үзүүлж, үүнд өнгөрөгч онд улсын төсвөөс 18.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Одоогийн байдлаар 13 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 1465 нь төрийн байгууллагад ажиллаж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь авч үзвэл:
Насны хувьд авч үзвэл, 0-15 насны 9%, 15-64 насны 85%, 65-аас дээш насны 6% тус тус эзэлж байгаа юм.
Сурах насны иргэдийн 2406 нь сургуульд сурдаггүй бол 435 нь сургууль завсардсан байна. Мөн тусгай сургуульд 1212, ердийн сургуульд 4150 хүүхэд суралцаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )