Замын-Үүд боомтоор оруулж ирэхийг завдсан 6 тонн хоол амтлагчийг устгалд оруулжээ.
Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн хоол амтлагчийг илрүүлжээ. Ингэхэд 16 нэр төрлийн, 6 тонн хуурай хоол амтлагчийг нуун дарагдуулж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.

Сэтгэгдэл ( 0 )