Ж.Дамдинцэрэн: Уран бүтээлч өөрөө хөшөөнд ойртож болно гэсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар" аяныг өрнүүлж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, тэднийг дэмжин ажиллах, улмаар нийтийн эзэмшлийн талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулахаар болсон юм.

Аяны эхний бүтээл болгож өчигдөр /2021.09.23/ Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг хотын төвд сүндэрлүүлэв.

Гэтэл Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хүү, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын эрхмүүд тус урлагийн бүтээлийн тавцан дээр зогсож зургаа авахуулсан нь олны дургүйцлийг хүргэжээ. 
 
Ж.Дамдинцэрэн цахим хуудсаараа дамжуулан энэ үйлдэлдээ тайлбар хийжээ.

Ингэхдээ “Энэ баримал суурин дээр нь гарч болох зориулалттай хийгдсэн гэсэн. Өчигдөр шөнө баримал байрлуулж байхад А.Очирболд уран бүтээлч өөрөө дээр нь гарч үзэх, ойроос мэдрэх боломжтой гэж хэлж, хамт дээр нь зогсож үзсэн. Түүнээс юу гэж хамаагүй гараад байхав дээ. Хэл амаа булаацалдаад учиргүй байх чинь вэ, энэ хүмүүс чинь. Энэ коммeнт бичиж байгаа хүмүүс нь хүртэл нэг хүний мэдээллээр хандахгүй, өөрийн толгойтой л хүмүүс баймаар юм даа” хэмээн бичсэн байна.
 
Харин бүтээлийн эзэн, уран барималч А.Очирболд ярилцлага өгөх үеэрээ хөшөөгөө хүндэтгэн, өмнө нь зогсжээ.

Мөн АНУ-ын Нью Йорк хотод байрлах "Ухамсар" хөшөөний өмнө монголчууд зураг авхуулахдаа ч тойрч зогссон байгааг доорх зургаас харж болно. 

Уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн, урлагийн гайхалтай бүтээлийн тавцан дээр гарч зогсож болох байсан уу...

Уран барималч А.Очирболд бүтээлийнхээ хажууд зураг авхуулахдаа дээр нь гарч бус хажууд нь зогсжээ

АНУ-ын Нью Йорк хотын НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн “Ухамсар” хөшөөний дэргэд дурсгалын зураг авахуулсан монголчууд

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
C(172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

G Damdintseren monuu

1  |  0
Зочин(172.69.45.138) 2025 оны 03 сарын 13

Дамдинцэрэн бүтэхгүй ээ, сайн аавын нэр төр, Японы боловсрол, сайхан царай зүс байгаад, Монгол Улсдаа зүтгэе, хийе бүтээе гэсэн сэтгэл байхгүй. Нийслэлийн соёлын газар тааруу ажиллаж бга, хуучинсаг арга барил хол явахгүй ээ. Шинэ сэтгэлгээ, зөв хандлага, эрч хүч, хамтын ажиллагаа дутагдаж бн. Ухамсраараа болиосой.

2  |  0
зочин(172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

гоё хөшөө бна.яаж ч бодсон дээр нь зогсмооргүй эд байна. 2 талд нь зогссон бол гоё гарч сайхан харагдах байжээ.арай л ухамсаргүй ханджээ хөөрхий.аавынх нь төгөлдөр хууран дээр гараад суувал аав зөвшөөрсөн гэх юм байна л даа.хөшөөний хүзүүнд хадаг зүүж,аманд нь шао тос хийгээгүй нь их юм

Zochin(172.69.45.138) 2025 оны 03 сарын 13

Manai uran buteelchid neg l muuhai barimal hiih yum. Busdaasaa suraltsaad goyo saikhan yum hiij boldoggui yum uu?

2  |  0
Дээр нь бүү гар(150.129.143.117) 2025 оны 03 сарын 13

Дээр нь зогсоогүй зураг нь гоё байна ш дээ

2  |  0
Top