Д.Хаянхярваа: Хуучин цагийн бодлогоосоо сал, Ч.Улаан сайд аа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24



УИХ-ын өнөөдрийн /2020.04.24/ үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн билээ.  

УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВАА: Би асуулт гэхээсээ илүү санал хэлнэ. Ч.Улаан сайд аа одоо та болно. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос, ноолуурын үнийг нэмэх нь битгий хэл яаж иргэдээ хоолтой байлгах вэ гэдэг асуудалтай тулж байна. Гэтэл өнөөдөр та ноос, ноолуурын үнийг дэлхийн зах зээл дээр өсгөж зарна гэж шал худлаа юм яриад байна. Ингэж болохгүй, энэ чинь малчдад гай болно. Ч.Улаан сайдын энэ асуудал бол бүтэхгүй. Та Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгөөд байна, ингэж болохгүй. Үлгэр яриад сууж байна шүү дээ, та. Одоо тэр хуучин цагийн бодлогоосоо сал сайд аа. Та хоцрогдсон байна. Ноолуур малчдын хувьд хамгийн чухал орлого олдог зүйл. Гэтэл түүн дээр нь улс төр хийж, малчдын амьдралаар тоглож болохгүй.

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Д.Хаянхярваа гишүүний хэлсэн саналыг сонслоо. Тэгэхээр асуудалд бодитой л хандах хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ 30-40 хувь өндөр байна. Бидний тогтоосон үнэ нэмж тогтоосон үнэ биш. Харин ч зах зээлийн хямралыг тооцож үзээд өнгөрсөн жилээс 30 хувиар бууруулж өгч байгаа юм. Энэ малчид мэдээлэлгүй болохоор очсон хүний аманд багтаж, 20 мянган төгрөгөөр ноолуураа зарах хэрэг үү. Тэгж таарахгүй гэж бодож байна. Би өөрийгөө буруу гэж бодохгүй байна. Бид зөвхөн өнөөдрөөр амьдарч болохгүй. Амьдрал үнэний шалгуур, одоо яарч дүгнээд яах вэ. Би ноолуурын үнэтэй зарах зорилгоо орхихгүй, ухрахгүй. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хонгорын зочин(103.242.47.230) 2020 оны 04 сарын 26

Хаянхярваа чи улс төрөөс гарахгүй юмуу бүтэн сум сүйтгчээд

0  |  0
Зочин(202.55.188.86) 2020 оны 04 сарын 25

Энэ Хаянхярваа зайлуулдаа ах зах уламжлал,намынхаа ёс журмыг мэдэхгүй юм даа. Яасан хүн байдаг юм бол доо . Нэг санасан өс хонзон нэг насных нь зовлон болсон хүн байна даа. Ахиж дээш нь огт гаргаж болохгүй хүн байна. Хаягдсан хярвас чигээрээ дуусах тавилан иржээ. Нам одоо иймэрхүү танигдсан улсдаа огт дэмжлэг үзүүлэх хэрэггүй. Уг нь Улааны бодлого зөв чанартай элдэв хор хог новш ороогүй чанартай монгол ноолуурыг зөвхөн малчинаас нь элдэв ченжийн гар дамжуулахгүй авах,мөнгө нь зөвхөн малчидадаа очих зөв зүйл байгаа юм даа. Үнийн тухайд яахав монголын ноолуур үнэтэй байх зарчим нь ирээдүйд зөв

0  |  0
Зочин(150.129.142.169) 2020 оны 04 сарын 25

Энэ Хярвас МАНАН гийн омхий бузар унэртуулээд Улаанд заах хэмжээний суг уу. Естой хоцрогдсон гэвэл Хярвас шуу дээ. Оорийн толгой дээрх манангаас харж чадахгуй байж

1  |  0
Zochin(103.57.94.160) 2020 оны 04 сарын 25

Ишиг, эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг. Улаан Сайдын урд бөхөлзөж царайчилж,магтаж,дэмжлжгийг авч өдий зэрэгт хүрсэнээ Хаянхярваа мартсан уу?Зарчим яриад Улааны хоцрогдолыг гайхах биш өөрөө адилхан шугаманд тууж яваагаа санаач Хаянхярваа.

1  |  0
Top