Д.Эрдэнэжамъяан: Аудитын газраас мөрийн хөтөлбөрийн олон заалтыг өөрчлөхийг шаардсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон билээ. Тэгвэл хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл өнөөдөр /2020.04.24/ Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлж байна.

Энэ хүрээнд МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар нам, эвслээ төлөөлж Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтийг хүргүүллээ. 

Энэ үеэр МАХН-ын дэд дарга Д.Эрдэнэжамъяан "Сонгуулийн ерөнхий хороонд эвслийг төлөөлж хоёрхон хүн орж, хүлээлгэж өглөө. Хуульд нам, эвслийн сонгуульд оролцох баримт бичгийн бүрдлийг шаарддаг. Нийт 78 хуудас материалыг хуулийн дагуу бүрэн хүлээлгэж өглөө. Мөрийн хөтөлбөр болон бусад мэдээлэл бүхий маериалыг хуульд нийцүүлж өглөө. Сонгуулийн ерөнхий хорооноос ч хүлээж авлаа. Бидний мөрийн хөтөлбөрт тусгасан олон зүйлийг өөрчлөхийг Үндэсний аудитын газар шаардсан. Бид ч тэдгээр заалтынхаа утгыг нь алдагдуулахгүйгээр мөлийлгөж, өөрчилж өгсөн. Эвслийн гэрээ байгуулахаасаа өмнө намуудад нэр дэвшилтийн ажиллагаа явагдсан. Одоо тавдугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигч нар тодорхой болно" хэмээн ярилаа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.24.43) 2020 оны 04 сарын 24

Юугаа тэнэг зүйл ярьдаг юм шаардсан байхдаа яахав дээ.та нарын биелэхгүй амлалтыг чинь зөвшөөрөл өгөх юмуу хятадууд тай тэмцэнэ гэвэл зөвшөөрнө малаа.

0  |  1
Top