Нийслэлийн бүтээн байгуулалтад ХАРИУЦЛАГА, ГҮЙЦЭТГЭЛ дутагдаж байна  

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Иргэдийн зүгээс нийслэлд ирүүлдэг гомдол саналуудын дунд барилга орон сууц нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй, барьж дуусаагүй, шаардлага хангахгүй барилгыг улсын комисс хүлээн авдаг нь аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироох уг үндэс болж байгаа тухай мэдээлэл цөөнгүй байдаг. Тиймээс иймэрхүү ноцтой зөрчилтэй барилгуудын судалгааг гаргаж, улсын комиссын гишүүд болон буруутай ажилтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог болгохоор ажиллаж буйгаа хотын Захирагч мэдэгдлээ.

Түүнчлэн зарим гүйцэтгэгч компаниуд шаардлага хангахгүй материалаар ажил гүйцэтгэж, хангалтгүй байгааг сануулав. Явган хүний замыг шинэчлэхдээ чанартай, бат бөх, урт хугацаанд ашиглаж болохуйц материалаар хийж, хяналт тавьж ажиллах, хяналтыг чангатгах шаардлага байгаа юм.

"Хотын хийгдэж, гүйцэтгэж буй ажлуудад стандарт, чанарыг хангах ажиллах ёстой. Хариуцлага, гүйцэтгэл, хяналт дутагдаж байна. Олон жил ингэж хяналтгүй явж ирсэн учир богино хугацаанд засагдахад цаг хугацаа шаардлагатай хэдий ч бид хэдий чинээ хичээж чадна, төдий чинээ сайжруулж чадах юм. Тендер авсан нэрээр төсвийн хөрөнгийг завших, бараа материалаа “шахдаг” байдал их гардаг. Сонгионхайрхан дүүргийн 8, 9, 24 дүгээр хороонд хийгдсэн бизнес инкубатор төвийг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад авахаар хяналт, шалгалт хийхэд шаардлага хангахгүй материалаар барьж байгуулсан байсан. Дахиж хийх үүргийг өгөөд уг ажил ашиглалтад ороход бэлэн болоод явж байна. Ажил гүйцэтгэж байгаа компаниуд шаардлага, хяналтыг тавьсаар байх болно" гэдгийг Хотын дарга С.Амарсайхан анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(70.181.127.87) 2020 оны 04 сарын 22

Zasag darga ta ajil hariucsan hymyystee tavih shaardlagiig undurjyylehheregtei.yalanguya Gantumur gedeg shouchin nuhriig solih heregtei. Hooson syr uuriiguu magtahaas uur ajilgyi.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 21

chanartai barilga negch baihgui, oron suuznuud gehed l shine orood byh um nu bolohgui ...

0  |  0
Zochin(103.57.93.205) 2020 оны 04 сарын 21

Тийм санагдаад

0  |  0
Top