2018 он гараад долоо ч хоноогүй байна. Энэ хугацаанд нийгмийн амьдралд багагүй өөрчлөлт гарахаар хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Тэтгэврийн насыг зургаа, зургаан сараар сунгаж, 20 жил гурван сар Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн 60 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой гэв. Нөгөө талдаа малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшууллаа. Монголын төр засаг хэзээнээс нааш малчдад ээлтэй байж ирсэн. Түүний нэг илрэл нь тэтгэврийн насыг нь таван жилэээр урагшуулсан явдал юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс олон улс оронд анхаарал татсан шийдвэрүүд хэрэгжиж, журам, дүрэм үйлчилж эхэлж байгаа юм билээ. Монголтой жишээд үзвэл сонин төсөлөөл гарах байх.
Монголд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосноор 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага цалинтай бол 10 хувийн шимтгэлээ төлнө. 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20 хувь, 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө. Эл шийдвэрийг эсэргүүцэж байгаа хэсэг бол Монголдоо хамгийн өндөр цалинтайд тооцогдох төмөр зам, уул, уурхайн салбарынхан юм. Харин хамгийн бага цалин соёл, урлагийн салбарынханд оногдож байгаа мэдээллийг мэргэжлийн байгууллагаас гаргасан.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болжээ
Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдлээ
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгож байна. Нийгмийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Мөн ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэв.
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар нэмэгдэх сургаар шинэ оны босгон дээр зарим компани борлуултаддаа хязгаарлалт тогтоосон, үнэ нэмсэн гэдэг хэл ам дагуулж байлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зарим шатахуун импортлогчдыг шалгасан юм билээ.
Импортын тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварууд 10 хувиар нэмэгдэж байна. Харин 2019, 2020 онд тус бүр таван хувиар нэмэх юм.
Гол зорилго нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх. 2018 онд 26 тэрбум, 2019 онд 27 тэрбум орчим төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцсон. Шинэ оны эхэнд таатай мэдээ дуулдсан нь Монголын валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрэх нөхцөл бүрдсэн тухай байлаа. Сэхээнд байсан эдийн засаг энгийн тасгаасаа гарахад нэмэгдсэн таван татвар ч хувь нэмрээ өгөөсэй л гэх хүсэлт байна.
Тэгвэл 2018 он гараад зарим улс оронд ямар шийдвэрүүд хэрэгжиж байна вэ гэдгийг жишээлэн үзүүлэхийг хичээлээ. Тухайлбал манай өмнөд хөрш.
БНХАУ-д

Манайхан Улаанбаатарынхаа утаанаас хэрхэн салах тухайд ухаанаа барж байхад өмнөд хөршийнхөн хатуу чанга хууль мөрдүүлдэгийнхээ ачаар Бээжингээ утаанаас салгасан тухай мэдээлэл нэг хэсэг шуугиулав. Авлигачидтайгаа хатуу гараар тэмцлээ. Харин манайхан авлигатай тэмцэх тухай ярьсаар л суугаа. Тус улсын “Нэг бүс-Нэг зам” төсөлд хэчнээн орон хамрагдаж байгаа билээ. Бээжингээс Европын орнуудад төмөр замаар транзит тээвэр илгээдэг болоод удлаа. Африкийн орнуудад төмөр зам барьж байна. 2018 он гараад БНХАУ Африк тивээс зэрлэг зааны соёо импортлохыг хоригложээ. Эртний түүх соёлтой эл улсад зааны соёо, хирсийн эвэр асар өндөр үнэд хүрдэг учраас Африкийн зэрлэг заанууд хулгайн анд өртөх эрсдэл өсчээ. Энэ бүхэнд хориг тавилаа. БНХАУ-ын өмнөх онд зааны соёогоор үйлдвэрлэл явуулдаг 67үйлдвэрийг хаасан бол 2018 он гараад 105 үйлдвэрийг хаахаар болжээ. Зөвхөн соёог нь авахын тулд жилд 30 мянган зэрлэг зааныг хулгайн анчид хөнөөдөг байсан бол хамгийн том зах зээл нь хориглосноор эл байдал арилах нь. Өмнөд хөршийн шийдвэр Африкийн орнуудад ч нөлөөлж байна. Харин манай улсын төрийнхний гаргасан шийдвэр иргэдийнхээ бухимдлыг төрүүлэх нь цөөнгүй.
Арабын зарим оронд:

Булангийн орнууд баян тансаг гэдгийг хэн бүхнн мэднэ. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудад 2018 он гараад Нэмүү өртгийн албан татвар авдаг болж байгаа ажээ. Саудын Арабын төсвийн орлогын 90 хувийг газрын тос, Арабын нэгдсэн Эмират улсын төсвийн орлогын 80 хувийг газрын тосны орлогоороо бүрдүүлдэг аж. Эдгээр улсын татвар нэмсэн шалтгаан тодорхой. Цаашид газрын тосны нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед аялал жуулчлал, эдийн засгийг солонгоруулсан байх ёстой гэсэн алсын хараа. Саудын Араб 2030он хүртэл стратегийн маш том төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ бүхэн нь иргэдийнхээ, улс орныхоо хөгжлийн төлөө эртнээс авч буй баян орнуудын арга хэмжээ. Харин манай улсын татваруудыг алсаа харсан гэхэд эртдэх эсэхийг мэдэхгүй. Булангийн хоёр улс татвар нэмэхдээ зочид буудал, худалдаа, үйлчилгээний газруудад татвар оноох бол зам тээврийн салбар зэргээс татвар авахгүй ажээ. Эдгээр хоёр улсад хүн амын орлогын албан татвар авдаггүй ажээ. Манай улсын эрх баригчид болоод гадаадын зарим орны удирдагчид ямар шийдвэр гаргаж байгааг товч боловч харьцуулсан нь энэ юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Manai Tor zever gadnii udirdlagaar yavj baina
ALIIN BOLGOND MONGOLCHUUD GUNDAAD YU GEH VE EDIIN ZASAG TAAMGAAR HOGJIL N YAVDAG YUM BILEE GADAADIINHAN MONGOLCHUUDIIN ENE BAIDLIIG ASHIGLAJ DALD BODLOGO YAVUULDAG BAIH