Канадын Бритиш Коламбын Тамблер-Риж хотын дунд сургуульд өсвөр настан гал нээсний улмаас найман хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ. Гэмт этгээд мөн үхсэн байдалтай олджээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, амиа алдсан зургаан хүний цоцгцсыг Tumbler Ridge Secondary School дунд сургуульд, хоёр цогцсын халдлагатай холбоотой гэж сэжиглэж байгаа гэрээс олжээ. Гэмт этгээд амиа хорлосон байдалтай олдсон байна.
Канадын морьт цагдаагийн зарын орлогч комиссар Дуэйн Макдоналдын мэдээлснээр, халдлага үйлдсэн сэжигтэн нь 18 настай ЖессиВан Рутселар гэгч болохыг тогтоогоод байна. Макдоналдын мэдэгдсэнээр, Жесси төрөхдөө эрэгтэй байсан бөгөөд зургаан жилийн өмнөөс эмэгтэй төрхөд шилжиж эхэлжээ.
Сүүлийн хэдэн жилд хууль хүчнийхэн гэмт этгээдийн гэрт дуудлагаар хэд хэдэн удаа очиж байсан бөгөөд сэтгэцийн асуудалтай байжээ. Хоёр жилийн өмнө түүний гэрээс хэд хэдэн галт зэвсэг хураан авч байсан аж.
Макдоналд халдлагын шалтгаан нь үе тэнгийнхний дээрэлхэлт байсныг нотлох баримт одоогоор олдоогүй байна гээд Жесси дөрвөн жилийн өмнө сургуулиа хаясан байна. Түүний ярьснаар, ойролцоох нэгэн байшинд олдсон хоёр хүнийг гэмт этгээд сургууль руу очихоосоо өмнө хөнөөжээ. Амиа алдсан 38 эмэгтэй түүний эх, 11 настай өсвөр настан хойд эцгийнх нь хүү байжээ. Сургуульд амиа алдагсдын дунд багш, таван 12-13 насны сурагч байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )