Канад улс АНУ-тай нэгдвэл пуужингийн довтолгооноос хамгаалах системийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болно

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

Канад улс АНУ-ын бүрэлдэхүүнд орохоор шийдвэл манай пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан орой” (Golden Dome) системийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

“Канад улс тусдаа боловч эн тэнцүү бус үндэстэн хэвээр үлдсэн тохиолдолд Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ашиглах төлбөр 61 тэрбум ам.доллар байна гэж би манай гайхалтай сайн “Алтан орой” системийг ашиглахыг маш их хүсэж байгаа Канадын эрх баригчдад хэлсэн. Хэрэв Канад нь АНУ-ын 51 дэх муж улс болчихвол уг системийг үнэ төлбөргүй ашиглах болно. Канад улс энэ саналыг судалж байгаа” гэж Цагаан ордны тэргүүн Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудастаа бичсэн байна.

АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан орой” систем байгуулахаар шийдвэрлэсэн тухай Трамп тавдугаар сарын 20-нд мэдээлсэн юм. Ийм систем байгуулахад гурав орчим жил шаардагдах ба АНУ-ын засаг захиргаа үүнд зориулж 175 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu