Олимпын наадмаар эмэгтэйчүүдийн тэмцээнд трансжендерүүдийг оролцуулахыг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын олимпын хороо эмэгтэйчүүдийн спортын төрлүүдийг хамгаалахад чиглэсэн шинэ бодлогынхоо хүрээнд эмэгтэйчүүдийн тэмцээнүүдэд трансжендер тамирчдыг оролцуулахыг хоригложээ. Биологийн хүйсийг SRY гений нэг удаагийн тестээр тогтоохоор төлөвлөж байна. Энэхүү шинэ дүрэм нь 2028 оны Лос Анжелесын Олимпын наадмаас эхэлж үйлчилнэ. Ингэхдээ шүлс эсвэл цуснаас сорьц авах аж.

Хэрэв тест сөрөг гарвал тухайн тамирчин бүх насаараа эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох эрх авах бөгөөд дахин тест өгөхгүй.

Хэрэв тестийн хариу эерэг гарвал тухайн тамирчин зөвхөн эрчүүд болон холимог тэмцээнүүдэд эрэгтэй тамирчны хувиар оролцох аж.

ОУОХ-ны тусгай ажлын хэсэг судалгаанд үндэслэн эрэгтэй хүйс нь хүч чадал, тэсвэр тэвчээр шаардсан бүх төрлийн спортын тэмцээнүүдэд илүү үр дүн үзүүлдэг гэсэн дүгнэлтэд санал нэгтэй хүрчээ. Шийдвэр гаргахдаа мөн тамирчдын саналыг авсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top