ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Өнөөдөр 2023.05.30. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандлаа. 20 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн өдөр. Мөн Олон улсын багтраа өвчний эсрэг өдөр юм. Никарагуад өнөөдөр Ээжийн өдөр бол Гондураст мод тарих өдөр тохиож байна.

Энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгч Стивен Жеррард, Грэмми шагналт америк гитарчин Том Морелло, Их Британийн анхны сансрын нисэгч Хелен Шармен, ОХУ-ын Ардын жүжигчин Роксана Бабаян, Украины дуучин, улстөрийн зүтгэлтэн Оксана Билозир зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1431 оны энэ өдөр 100 жилийн дайнаар Францын Руен хотод Жанна Д.Аркийг шатаан цаазалжээ.

1510 оны энэ өдөр Мин гүрний эзэн хаан Женгдэгийн арми Жү Жифан тэргүүтэй босогчдыг буулган авав. Ингэснээр хунтайж Анхуагийн бослого дарагдсан юм.

1631 оны энэ өдөр Францын анхны хэвлэмэл сонин "Gazette de France" сонин хэвлэгдэж эхлэв.

1866 оны энэ өдөр Нью-Йорк хотод түүхэнд анхны замын осол гарч, машин унадаг дугуйтай мөргөлдсөн байна.

1911 оны энэ өдөр алдарт “500 миль Индианаполис” уралдааны анхны гараа болж, Рэй Хэрроун түрүүлжээ.

1967 оны энэ өдөр Нигерид Иргэний дайн эхэлжээ.

1998 оны энэ өдөр Афганистаны Тахар мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 4000-4500 хүн амь насаа алдав.

2013 оны энэ өдөр Нигери улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хоригложээ.

Энэ өдөр үс засуулвал Эрч хүч ихэснэ.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top