ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Өнөөдөр 2023.05.23. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 05 цаг 05 минутад мандлаа. 20 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн яст мэлхийн өдөр. Германд өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Ямайкад Хөдөлмөрийн, Мексикт Оюутнуудын, Тажикистанд Залуусын өдөр тохиож байна.

Өнөөдөр Английн жүжигчин Жоан Коллинс, Оросын шатарчин, дэлхийн аварга Михаил Багдасаров, жүжигчин Лариса Гузеева, Их Британийн “Radiohead” рок хамтлагийн бөмбөрчин Фил Сэлуэй, Бразилын авто уралдаанч, “Формула-1”-ийн нисгэгч асан Рубенс Баррикелло, Германы улс төрийн зүтгэлтэн Мануэла Швезиг зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1960 оны энэ өдөр “БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг болон техникийн тусламжийн гэрээ”-ний эцсийн хувилбарыг хэлэлцэн гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу БНХАУ 1956-1959 оны хооронд БНМАУ-д тусламжаар нэхмэлийн үйлдвэр, шилний үйлдвэр, дулааны цахилгаан станц, цаасны үйлдвэр, усан сан зэрэг 17 байгууламжийн төсөл, техник хэрэгсэл нийлүүлэхээр болжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1879 оны энэ өдөр Иван Тургенев Оксфордын их сургуульд иргэний эрхзүйгээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр доктор зэрэгтэй дэлхийн анхны зохиолч болов.

1925 оны энэ өдөр Гүржид өргөн нэвтрүүлэг цацагдаж эхэлжээ.

1969 оны энэ өдөр “The Who” хамтлаг түүхэнд анх удаагаа “Томми” рок дуурийг тоглов.

1988 оны энэ өдөр Мишель Платини хөлбөмбөгтэй салах ёс хийжээ.

2000 оны энэ өдөр Бёрк Гүдмундсдоттир “Харанхуйд бүжиглэгч” киноны дүрээрээ Каннын кино наадмын Шилдэг жүжигчин болжээ.

Энэ өдөр үс засуулвал Бие эрхтний хүч сайжирна.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Модон хохимой өдөр.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top