БЗД: Төрийн үйлчилгээг хүргэх "ХУРДАН" төв нээгдлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Цахим хөгжил харилцаа холбооны яам, Нийслэлийн удирдлагууд Баянзүрх дүүрэгт өглөөний уулзалт хийсэн. Энэ үеэр Баянзүрх дүүргийг цахим шилжилтийг эрчимжүүлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох, төрийн үйлчилгээг иргэн бүрд хурдан хүртээмжтэй хүргэхэд манлайлж ажиллахыг хүссэн.

Энэ хүрээнд Төрийн Цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Баянзүрх дүүрэгтэй хамтарч Жанжин клуб, Улиастай, Да хүрээ захуудад ХУРДАН төвийг нээлээ.

Иргэд ХУРДАН төвөөр дамжуулан 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top