БЗД | СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ зохион байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгууллаа. 

Баянзүрх дүүргийн “Дүүргийн хөгжлийн төв” ОНӨААТҮГ-аас сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах зорилготой сургалт, мэдээллийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор төлбөрийн бүртгэл, удирдлагын цахим систем нэвтрүүлдэг байгууллагуудын шийдлийг танилцуулж, СӨХ-ны гүйцэтгэх удирдлагуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл, зөвлөмжийг өгсөн байна.

Мөн оролцогчдод СӨХ-ны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр санал солилцох, туршлага хуваалцах боломжийг бүрдүүлэв.

Цаашид ижил төрлийн сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top