БЗД | Удирдах ажилтнуудын VIII шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын VIII шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө. 

Хурлаар өмнөх зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, холбогдох чиглэлийг өгч ажиллаа.

Зөвлөгөөнөөр:

Хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдийн явц, үр дүнг танилцууллаа.

ТҮЦ-үүдийн байршил, зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Гэр хорооллын газар олголт, орц, гарцыг чөлөөлөхтэй холбоотой асуудлуудыг хөндлөө.

Мөн гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, мэдээлэл солилцлоо.

Хурлын төгсгөлд Дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал, дүгнэлтүүдийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад үүрэг өгч ажиллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top