
Туул голын эрэг дагуу их цэвэрлэгээ зохион байгууллаа.
Хаврын их цэвэрлэгээний хүрээнд амралтын өдрүүдэд 10 их, дээд сургуулийн оюутан залуус, сайн дурынхан, эко клуб, төрийн бус байгууллагуудын 350 иргэн Туул голын эрэг дагуу сайн дурын цэвэрлэгээг хамтран хийв.
Туул голын эрэг дагуу 4,3 км талбайг цэвэрлэж, 13 тонн түүвэр хог хаягдлыг цэвэрлэсэн юм.
Байгаль орчноо хамгаалах үйлсэд оролцсон бүх оюутан залуус, багш, төрийн бус байгууллагын гишүүддээ талархал илэрхийлье. Мөн иргэд та бүхнийг байгаль, орчинд ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )