БЗД | Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг БЗД-т ажиллалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг 2026.04.27-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, санал солилцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top