“Eurovision-2022” наадамд УКРАИНЫ ХАМТЛАГ яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Украины Kalush Orchestra хамтлаг “Eurovision-2022” тэмцээний ялагч боллоо.

Италийн Турин хотод болсон Eurovision тэмцээний хоёрдугаар байрыг Их Британийн оролцогч, гуравдугаар байрыг Испанийн оролцогч эзлэв.

Энэ жилийн Eurovision тэмцээн “The Sound of Beauty” уриан дор болж, Украины рэп хамтлаг Kalush Orchestra ээжүүдэд зориулсан “Stefania” дуугаараа түрүүлж, хамтлагийн ахлагч Олег Псюк хөгжмийн наадмын дүрмийг зөрчин тайзан дээрээс уриа хэлсэн юм.

Тэрбээр “Украинд туслаач! Мариупольд туслаач! “Азовсталь”-д туслаач, яг одоо!” хэмээн үзүүлбэрийнхээ дараа тайзан дээрээс уриалав. Eurovision хөгжмийн наадмыг зохион байгуулагчид үүнээс нь болж Украины хамтлагийг хассангүй. Тэд “Украины нөхцөл байдалтай холбоотой гүнзгий мэдрэмжийг бид ойлгож байна. Kalush Orchestra хамтлаг болон бусад уран бүтээлчийн Украины ард түмнийг дэмжсэн мэдэгдэл хүмүүнлэгийн шинжтэй болохоос улс төрийн шинжтэй биш” гэж мэдэгджээ.

Шүүгч нарын саналаар Украины оролцогч нар дөрөвдүгээр байрт явж байжээ. Тэдний урд Их Британи, Швед, Испанийн оролцогч нар явж байсан бол үзэгчдийн санал Украины хамтлагийг ялалт руу хөтөлсөн байна. Kalush Orchestra хамтлаг үзэгчдээс 439 санал авч, нийлбэр 631 оноогоор тэмцээний ялагч болжээ.

“Eurovision-2022” тэмцээний хоёрдугаар байрыг Их Британийн дуучин Сэм Райдер, гуравдугаар байрыг Испанийн дуучин Шанель эзэлжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KKK(202.126.93.93) 2025 оны 03 сарын 13

Taviltta jujig

1  |  0
zochin(202.55.188.43) 2025 оны 03 сарын 13

Chi muu Neonatsistiin ugaadasnii golgon nohoi oodgui Hoholuudiig yaluulaad..baigaarai..

1  |  0
(103.10.23.123) 2025 оны 03 сарын 13

tsiganuud

1  |  0
Зочин(202.126.88.136) 2025 оны 03 сарын 13

Украин ялнаа.......

1  |  2
zochin(202.55.188.36) 2025 оны 03 сарын 13

Yaahaaraa fashist Germanii shees Neonatsist Ukrain turuuldeg yum. Ene bol baruunii nohoinuudiin. hiij baigaa Luivar

3  |  0
Top