Дайн эхэлснээс хойш ОХУ-ын 1.3 сая цэрэг амиа алджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Украины Зэвсэгт хүчний жанжин штабын гаргасан тайланд Орос-Украин дайн эхэлснээс хойш буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Оросын армийн 1.32 сая цэрэг амиа алдсан тухай дурджээ. Энэ тоонд сүүлийн нэг хоногт амиа алдсан 1040 цэрэг багтсаныг цохон тэмдэглэсэн байна.

Тайланд тусгаснаар энэ хугацаанд 11.8 мянган танк, 24.4 мянган хуягт тээвэрлэгч, 90.7 мянган тээвэрийн хэрэгсэл, түлшний сав, 40.4 мянган их бууны систем, 1350 агаарын довтолгооноос хамгаалах систем, 435 онгоц,, 350 нисдэг тэрэг, 250.4 мянган дрон, 33 хөлөг онгоц устгасан тухай мөн дурджээ.

Украины энэхүү мэдээллийн дараа ОХУ-ын талаас ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй. Хамгийн сүүлд буюу өчигдөр ОХУ-ын төрийн мэдлийн “ТАСС” агентлаг Днепропетровскийн бүс нутагт явуулсан цэргийн ажиллагаагаар долоо хоногийн хугацаанд Украины талаас 7300 цэрэг амиа алдсан тухай мэдээлсэн.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан Францын телевизэд өгсөн ярилцлагадаа дайн эхэлснээс хойш 55 мянган Украин цэрэг амиа алдсан тухай мэдээлсэн. Гэвч Олон улсын стратеги судлалын төвийн тайланд ОХУ-ын цэрэг Украины газар нутагт халдан довтолсноос хойш 500-600 мянган цэрэг амиа алдсан байх магадлалтай гэж дүгнэжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top