Кремлийг дэмждэг сэтгүүлч таван жилийн хорих ял сонсжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

ОХУ-ын Екатеринбург хотын шүүх Кремлийн талыг баримталдаг “Ура.ру” мэдээллийн сайтын редактор Денис Аллаяровт таван жилийн хорих ял оноолоо. Түүнийг ажил үүргээ гүйцэтгэхийн тулд Екатеринбург хотын Эрүүгийн мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан авга ахдаа мэдээлэл олж авахын тулд 120 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт буруутай гэж үзжээ. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Д.Аллаяров хэргээ хүлээсэн байна.

Өдгөө 29 настай Кремлийн талыг баримталдаг, ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг дэмждэг Денис Аллаяров нь өнгөрсөн зургаадугаар сард баривчлагдсан юм. Шүүх бүрэлдэхүүн түүнд хорих ялаас гадна, 1.2 сая рублийн торгууль оноож, сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хоригложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top