“Их-7” бүлэг царцаагдаад байгаа Оросын активын орлогоос нийт 45.5 тэрбум ам.долларын зээлийг Украинд олгожээ.
Украины сангийн яамны мэдээллээс үзвэл, хамгийн түрүүнд АНУ 2024 онд нэг тэрбум ам.доллар шилжүүлсэн бөгөөд эл схемээр дахин Киевт санхүүжилт олгоогүй байна. “Их-7” бүлгийн бусад гишүүн орнууд 2025 онд нийт 37.9 тэрбум ам.доллар, 2026 онд 6.6 тэрбум ам.доллар шилжүүлжээ.
ОХУ Украинд довтолсноос хойш Европын холбоо болон “Их-7” бүлгийн орнууд Оросын гадаад нөөцийн тал орчим хувийг царцаасан билээ. Нийт 200 тэрбум еврогийн актив в Европын холбоонд, үүний ихэнх хэсэг нь Бельгийн “Euroclear” группийн дансанд хадгалагдаж байна. 2024 онд тус бүлэг Оросын активын орлогоос нийт 50 орчим тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр Украинд олгох шийдвэр гаргасан юм.
Үүний хариуд Москва “найрсаг бус” орнуудын хөрөнгө оруулагчдын хөрөнгө болон үүнээс олох орлогыг “С” ангиллын тусгай дансанд хуримтлуулж байна. ОХУ-ын засгийн газрын тусгай комиссын шийдвэрээр л эдгээр тусгай данснаас мөнгө гаргах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )