ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курскийн байлдааны ажиллагаанд оролцсон Умард Солонгосын дайчдад талархал илэрхийллээ. Тэрээр Умард Солонгосын удирдагчид илгээсэн цахилгаандаа “Курскийн тулалдаанд эрэлхэгээр тулалдсан Умард Солонгосын дайчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг чин зүрхний угаас хүндэтгэн, мэхийн ёслоё. Тэдний хосгүй алдар гавьяа Оросын иргэн бүрийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэнэ” гэжээ.
Умард Солонгост өчигдөр Гадаад дахь цэргийн ажиллагааны дурсгалын цогцолбор, Дурсгалын музей нээлтээ хийсэн юм. Умард Солонгосын засаг захиргаа Солонгосын дайнаас хойш албан ёсны цэргийн ажиллагаанд анхлан оролцсон энэ түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх үүднээс энэхүү дурсгалын цогцолбор болон музейг барьж байгуулжээ.
Курскийн тулаан 2024 оны наймдугаар сарын 6-2025 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд Өмнөдийн зарим хэвлэлүүд энэ тулаанд Умардын талаас 6100 орчим цэрэг амь үрэгдсэн эсвэл шархадсан гэж мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )