Их Британи Украинд 280 сая ам.долларын баяжуулсан уран нийлүүлэхээр төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Их Британи Украины атомын цахилгаан станцад зориулж 280 сая ам.долларын баяжуулсан уран нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

Их Британийн засгийн газар UK Export Finance банкны 210 сая еврогийн дэмжлэгтэйгээр Украины атомын цахилгаан станцуудын хэвийн үйл ажиллагааг хангана. Ингэснээр Их Британийн “Urenco” компани Украины “Энергоатом” атомын цахилгаан станцыг ажиллуулдаг оператор компанид баяжуулсан ураныг хоёр жилийн хугацаанд нийлүүлэх аж. Энэхүү тохиролцоонд Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нар Лондон хотноо уулзах үеэр хүрчээ.

2023 онд тус хоёр компани 2035 он хүртэл баяжуулсан уран нийлүүлэх тухай гэрээ байгуулж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.176) 15 минутын өмнө

Их Британи аралд пуужин хүрэхгүй гэж эндүүрээд байгаа юм байх даа......

0  |  1
Top