ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн албанд татагдан, Украины фронт руу дайчлагдсан цэрэг болон гэр бүлийн өрийг тэглэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Зарлигын дагуу гэрээт цэргүүдийн 10 сая рубль хүртэлх өрийг хүчингүй болгох юм. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл 496.6 сая төгрөгтэй дүйх аж. Түүнчлэн тухайн гэрээт цэрэг ОХУ-ын зэвсэгт хүчинтэй дор хаяж нэг жилийн гэрээ байгуулсан байх шаардлагатай.
Гэрээт цэрэг гэдэг нь “Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд оролцож, тодорхой тулаануудад” оролцох тухай заасан байдаг юм. Түүнчлэн тухайн гэрээт цэргийн өр төлбөрүүд нь 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үүссэн байх ёстой аж.
ОХУ-ын “Cian” үл хөдлөх хөрөнгийн байгууллагын мэдээлснээр Москва хотын төвд 35 м.кв нэг өрөө байрны үнэ ойролцоогоор 10 сая орчим рубль байдаг гэнэ.
ОХУ үүнээс гадна Украины дайны фронт руу татагдсан цэргүүдэд өндөр цалин хөлс санал болгодог. Түүнчлэн амьд мэнд эргэн ирвэл өндөр албан тушаал санал болгох, их, дээд сургууль, коллежид суралцуулах зэрэг олон хөнгөлөлт үзүүлдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )