ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Өнөөдөр 2022.04.11. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 06 цаг 11 минутад мандлаа, 19 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.

Энэ өдөр Зөвлөлтийн гүйлтийн тамирчин, олимпын аварга Людмила Кондратьева, Канадын чөлөөт цаначин, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Женнифер Хайл, Испанийн хөлбөмбөгч Тиаго Алкантара, Японы дуучин, жүжигчин Эрина Мано, Английн жүжигчин Дакота Блю Ричардс, Украины дуучин Melovin, Америкийн жүжигчин Морган Лили зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1241 оны энэ өдөр Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65 мянган цэргийг бут цохижээ.

1924 оны энэ өдөр Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулжээ.

2006 оны энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын гаалийн албанаас тухайн жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475.77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар мэдээлэв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Их Британи Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1970 оны энэ өдөр АНУ-ын сансрын “Аполло 13” хөлөг хөөрөв.

2006 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.

Энэ өдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.

Эл өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Балжиннямтай өдөр.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.           

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top