Өнөөдөр 2022.04.08. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 06 цаг 17 минутад мандлаа, 19 цаг 31 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 3 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Их Британийн дизайнер, панк стилийг үндэслэгч Вивьен Вествуд, “Yes” хамтлагийн гитарчин Стив Хау, найруулагч, “Дурласан Шекспир” киногоороо алдартай Жон Мэдден, дуучин, хөгжимчин, Жон Ленноны хүү Жулиан Леннон, Америкийн “Guns N’Roses” хамтлагийн гитарчин Иззи Стрэдлин, жүжигчин Робин Райт-Пенн, Патрисия Аркетт, Оросын хөлбөмбөгч, шигшээ багийн хаалгач Игорь Акинфеев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1957 оны энэ өдөр БНЧСУ-БНМАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Мөн хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулав.
1959 оны энэ өдөр Хятад-Монгол-ЗХУ-ын төмөр замын тээврийн төлөөлөгчдийн тав дахь удаагийн хамтарсан хурал болон Хятад-Монгол Улсын хилийн төмөр замын комиссын ээлжит хурал Эрхүү хотноо нээлтээ хийжээ. Энэ өдөр “Хятад-Монгол Улсын хилийн хамтын ажиллагааны комисс”-ын гэрээнд гарын үсэг зурсан байна.
1978 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газар “ЗХУ нь БНМАУ-аас өөрийн цэргээ гаргах тухай нот бичиг” гаргасныг БНМАУ-ын Засгийн газар шүүмжилжээ.
1989 оны энэ өдөр “Хятад, Монголын Иргэний агаарын тээврийн хэлэлцээр”-т Бээжин хотноо гарын үсэг зурав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1964 оны энэ өдөр Сансрын “Жеминай 1” хөлгийг туршилтын журмаар нисгэжээ.
1975 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн бейсболын “Кливленд Индианс” багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тэрээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.
1993 оны энэ өдөр Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.
Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )