Маргааш буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас Улсын Их дэлгүүрийн байранд гал түймэр унтраах тактикийн сургуулийг зохион байгуулсан. Дадлага сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Аврах ангийн алба хаагчид болон Улсын их дэлгүүрийн 170 орчим алба хаагч хамрагдсан юм.
![]()


Сэтгэгдэл ( 0 )