Монгол Аз жаргалтай орнуудын жагсаалтад 69-д орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

НҮБ-иас гаргадаг уламжлалт Дэлхийн аз жаргалтай орнуудын (World Happiness Report) чансаанд Монгол Улс 69 дүгээр байрт жагслаа.

Манай урд хөрш БНХАУ 82, хойд хөрш ОХУ 74-т бичигдсэн байна.

Аз жаргалтай орнуудын жагсаалтыг Финланд улс тав дахь жилдээ тэргүүлж, Дани, Исланд, Швейцар, Нидерланд улсууд айргийн тавд багтжээ. Харин ард иргэд нь хамгийн аз жаргалгүй орноор Афганистан нэрлэгдэж, араас нь Ливан, Зимбабве, Руанда, Ботсвана хомоол хамлаа.

Энэ жилийн чансаа дэлхийн 146 орныг хамарсан бөгөөд тухайн орны ДНБ, дундаж наслалт, ажлын хангалт, авлигын хэмжээ, иргэний эрх чөлөө, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтээр гаргадаг юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.14.37.5) 2025 оны 03 сарын 13

МАН зайлчихвал аз жаргалтай Монгол бноо

1  |  0
Болж байна (134.3.99.229) 2025 оны 03 сарын 13

Эхний хагаст, бүр хоёр хөршөөс дээгүүр бна. Мөнх тэнгэр, ард түмэн, төр засагтаа талархал илэрхийлье!

2  |  0
зочин (64.119.18.153) 2025 оны 03 сарын 13

Дайн дажин, байгалийн гамшигтай улсуудтай жишихэд Монгол аз жаргалтай байлгүй яахав .Бурхандаа талархъя. Аз жаргалыг холоос хайх биш хажууд байгаа аз жаргалаа олж хар гэдэг чухам үнэн юм билээ.

2  |  0
Зочин(64.119.19.7) 2025 оны 03 сарын 13

Маш сайхан мэдээ байна. Монгол нутаг дээр ээжийн хэвлийгээс унасан хүн амандаа балга устай, өмх махтай төрдөг гэж үнэн шүү.Сүүлийн жилүүдэд эх орон ард түмнээ муулахын дээдээр муулж гадаадынхнаас мөнгө салгаж өөртө ашигладаг улс төрч гэж өөрийгөө өхөөрддөг хүмүүс л олон болсныг эс тооцвол шүү.

2  |  0
Зочин(64.119.19.7) 2025 оны 03 сарын 13

Маш сайхан мэдээ байна. Монгол нутаг дээр ээжийн хэвлийгээс унасан хүн амандаа балга устай, өмх махтай төрдөг гэж үнэн шүү.Сүүлийн жилүүдэд эх орон ард түмнээ муулахын дээдээр муулж гадаадынхнаас мөнгө салгаж өөртө ашигладаг улс төрч гэж өөрийгөө өхөөрддөг хүмүүс л олон болсныг эс тооцвол шүү.

2  |  0
zochin(124.158.69.165) 2025 оны 03 сарын 13

Энэ чинь боломжийн тэгээд бодит үнэлгээ бусуу? Үнэндээ монгол өлсөхийн зүдгүүрээс хол, чөлөөт цөг боломжтой, хувийн хөдөлмөр эрхэлбэл бүрэн чөлөөтэй амьдрах боломж дүүрэн орон мөн.

2  |  0
Top