СУДАЛГАА: Насанд хүрсэн нэг хүн жилд 52.5 литр архи хэрэглэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Үндэсний статистикийн хорооны “Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрийн өнөөгийн байдал” судалгааны дүнгээс танилцуулъя. 

Судалгаанд, Монгол Улсын хэмжээнд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн талаар дурьджээ. 

Харамсалтай нь, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 62.2 хувь нь нөхөр (Хамтрагч нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн) судалгаагаар тогтоогджээ. Үүнээс үүдэн гэр бүлийн дунд хүчирхийлэл, гэр бүл салалт, хүүхэд өнчрөх зэрэг сөрөг үр дагавруудыг бий болж байгаа аж.

Дээрх судалгааг Статистикийн Хорооноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны дүнгээс үндэслэн мэдээлэв. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(66.181.179.197) 2025 оны 03 сарын 13

Miniihiig hen uugaad bgaam bee

1  |  1
Top