ЭМГЭНЭЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

БЭГЗСҮРЭНГИЙН АМАРСАЙХАН

/1964-2022 он/

Ахан дүүсийн алтан хэлхээ, өмөг түшиг, ханийн дээд, ачлалт аав Бэгзсүрэнгийн Амарсайхан нь өвчний улмаас 2022 оны нэгдүгээр сарын 10-нд зуурдаар таалал төгсөж, гэр бүл, ахан дүүс бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Б.Амарсайхан нь 1964 онд Улаанбаатар хотноо Бэгзсүрэнгийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлж, аав Бэгзсүрэнгийн эгч Жижгээ, түүний хань Чойжилдорж нарын гэр бүлд өсөж торнисон. 1972 онд Архангай аймгийн  Өгийнуур сумын сургуульд найман настайдаа элсэн орж, найман жилийн сургууль дүүргээд 1980 оноос Дархан хотын нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин суралцаж 10-р анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшжээ.

1981 оноос Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дэргэдэх, хүнд машин механизмын курс төгсөж мэргэжил эзэмшсэн. 1983-1986 онд Монголын ардын армид алба хааж, цэргээс халагдмагц Улаанбаатар хотын Авто тээврийн нэгдүгээр баазад жолоочоор ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.

1989 оноос Багахангай дүүргийн Нефть Хангамжийн Баазад жолооч, 1993 оноос “Улсын Драмын Академик Театр”-т жолооч, “Бумбат” ХХК, ”Шивээ овоо”  уурхай, “Ачит жим “ ХХК зэрэг уул уурхайн салбарт экскаваторын оператор, жолоочоор олон жил тууштай ажиллаж, хамт олноо манлайлан  тасралтгүй хөдөлмөрлөж “Осолгүй Манлай жолооч” цол хүртэж байлаа.

Б.Амарсайхан нь  эх орон, эрхт төрөө дээдэлсэн, аливаа ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг намар шиг баян сэтгэлтэй, дэлгэр зун шиг өгөөмөр, өвлийн цасны мөнгөн гялбаа лугаа цайлган, ирж яваа цагийн аясыг айлтгах урин салхи лугаа нөмөртэй, хүний дээд эрхэм хүмүүн байлаа.

Аав ээжийн хайрт хүү, халамжит хань, ачлалт аав, ахан дүүсийн түшиг эрхэм таны мэдлэг чадвар, оюун ухаанаа ажил албандаа чин сэтгэлээсээ зориулдаг шударга зарчимч хичээнгүй зан чанар, нөхөрсөг даруухан гэгээн дүр бидний зүрхэнд үеийн үед хадгалагдаж, үрс хойч нь мөнхөд дурсан явах болно.

                                                    УМ МА НИ БАД МИ ХУМ

                                           ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лхагвабаяр (103.20.152.49) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум үр хүүхдүүдээ иргэн төрөх болтугай

1  |  0
Зочин(66.181.190.87) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум

1  |  0
Иргэн(202.9.40.171) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад ми хум мундаг ах минь бсан ах минь хөрс алтан дэлхийдээ тайван нойрсдоо

1  |  0
иргэн(112.72.15.182) 2025 оны 03 сарын 13

sain turliig oloh boltugai! um ma ni badme hum.

1  |  0
da(202.55.191.45) 2025 оны 03 сарын 13

um ma ni bad mi hum

2  |  0
umsanamgalanboltugai(64.119.17.38) 2025 оны 03 сарын 13

um mani bad me hum

2  |  0
Зочин(202.55.188.33) 2025 оны 03 сарын 13

Ум сайн амгалан болтугай

1  |  0
Худ(202.126.89.237) 2025 оны 03 сарын 13

ум ма ни бад мэ хум

2  |  0
Top