Монголд амьдардаг морин хуурч Стив Морелийг сүрдүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11


Монгол соёл, өв уламжлалд татагдан, 2014 онд Монголыг зорин ирсэн морин хуурч Стив Морелийг олон нийт "Тэнгэрээс буусан од" кинонд тоглосноор нь андахгүй сайн мэднэ.

Морин хуур хөгжмийг өөрийн амьдралын нэг хэсэг болгосон түүнд үе үе хачирхалтай зурвасууд ирдэг гэнэ. Энэ удаад түүнд сүрдүүлгийн шинж чанартай зурвас ирсэн нь гайхахад хүргэжээ. 

Уг зурвас дээр түүнийг "Монголоос зайл, тааралдсан газраа зодно" гэх зэргээр сүрдүүлсэн байсан гэнэ. 

Энэ мэт доромжлол, сүрдүүлэг мэр сэр ирдэг ч Стив Морел  бууж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд зүрх сэтгэл нь хэзээд Монголын төлөө, Монголын гайхалтай өв соёлыг дэлхийд түгээхийн төлөө байдаг гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. 
 


Холбоотой ярилцлагаСтив Морел: Морь унах, морин хуур тоглох хоёр яг адилхан мэдрэмж 
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi beer Pranzaas bic(148.60.92.227) 2025 оны 03 сарын 13

Stib ee!!!byy byyj egeerei!!!hedhen teneg zaluuchuud baigaa niiteeree Mongolchyyd chamaig hyndetgene bas manai hegjimiig tiim sain syrch Mongolchyydiin dynd telebssend bayarlaj yabdag syy!!!amjilt hysye!!!

1  |  1
Top