"Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбоо"-ноос өнөөдөр /2021.12.27/ ирэх жилийг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриалж, хүүхдийн эрхийн талаар мэдээлэл хүргэлээ.
2021 оны эхний улиралд 4600 хүүхдийн эрх зөрчигдсөн гэх судалгаа гарчээ. Үүний 48,9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.
Энэ талаар "Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн Г.Хажидмаа "Бид хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг ярихдаа сошиал орчинд халаглахаас хэтрэхгүй байна. Өнгөрсөн 2021 оны судалгаагаар эхний улиралд 4600 хүүхэд хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн гэсэн мэдээлэл байна. Харамсалтай нь нэгнийх нь ч эрхийг сэргээсэн гэсэн дүн, судалгаа алга. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг УИХ-ын гишүүд, төр засаг анхааралдаа авах байх гэж бид зөндөө харлаа. Эрх нь зөрчигдөж буй олон мянган хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэвэл ард түмэн ч та бүхний төлөө байх болно. Ядаж УИХ-ын эмэгтэй гишүүд энэ талаар ярихгүй байгаа нь тун харамсалтай.
Эрх нь зөрчигдсөн 4000 гаруй хүүхдийн 48,9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Хүүхдүүдийн эрхийг хамгаалах үйлсэд нам харгалзахгүйгээр нэгдэхийг уриалж байна.
Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодох үзэгдэл ихэссэн байна. Гэтэл үүнд чиглэсэн ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн хохирогч хүүхдийн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах ямар ч заалт байхгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )