Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны 12-р сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол есдүгээр сарын 8-нд гарсан. Нүүлгэн шилжүүлэхтэй холботоой зардлыг Сангийн яамнаас шийдэж өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.12.25/ Хот байгуулалт, хүрээлэн, газрын алба Яармаг дахь хотын захиргаа руу нүүж байна.
Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагад 900 гаруй ажилтан, албан хаагч ажилладаг. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Тиймээс эхний ээлжинд иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг нүүлгэх аж. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )