Баярын энэ өдрүүдэд салютны борлуулалт нэмэгдсэн байна. Иймд салют буудуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж онцгой байдлын байгууллагад хүсэлт гаргаж, зөвшөөрөл авах аж.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хоёр аж ахуйн нэгж пиротехникийн хэрэгслийг импортлох, худалдан борлуулах, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байна.
Ингэхдээ үйл ажиллагаа зохион байгуулахаас хамгийн багадаа 72 цагийн өмнө хандах шаардлагатай юм байна. Учир нь салют буудуулах газрын орчимд эрсдэл үүсгэж болох зүйлс байгаа эсэх, өндрийн болон тойргийн аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллага үнэлж, дүгнэлт гаргадаг байна. Тиймээс 72 цагийн өмнө хүсэлтээ гаргах зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газраас өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )