УОК: Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

УОК-оос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан нар оролцов. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

Омикрон хувилбар дэлхийн 100 гаруй оронд тархсан байна. Томуугийн дэгдэлтийн хажуугаар манайд омикрон хувилбар ороод ирвэл хүндрэлтэй байдал үүснэ. Иймд энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлахаар болсон. Энэ хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал юм.  Дэлхийн зарим улс орнууд хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Хэрэв шинэ хувилбар орж ирээд, эмнэлгийн ачаалал нэмэгдвэл хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар бол аль болох хөл хорио тогтоохгүй байхыг хичээж байгаа. 

Вирусний хувилбар тодорхойлох шинжилгээний талаар ХӨСҮТ Ц.Билэгсайхан:

-Одоогийн дүрэм журмаар хилийн нэвтрэх цэг дээр түргэвчилсэн болон PCR гэсэн хоёр шинжилгээ авч байгаа. Гэрийн тусгаарлалтад байхад нь өрхийн эмнэлгийн тусламжтай шинжилгээ авдаг. Бид цар тахлын гуравдугаар давлагааг давлаа. Таван аймаг шар, нэг аймаг улбар шар түвшинд шинжих боломжтой байна. Томуугийн тархалт шинэ жилтэй давхацдаг, арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхэн үе байдаг.

Альфа, дельта хувилбар өндөр настай, архаг хууч өвчтэй иргэдийг гол төлөв халдварлуулж байсан бол омикрон шинэ хувилбараар 0-5 нас хүүхдүүд өвдөөд эхэлсэн. Ялангуяа амьсгалын дээд замын өвчлөл үүсгэж байна. Иймд томуу, томуу төст өвчинтэй хавсрах эрсдэл байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu