Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэх газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрийн зайд/ өнөөдөр өглөөний 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн талаар  тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэх хариулт өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсад 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 2020 онд 56 удаа бүртгэгдсэн. Харин 2021 онд 255 болж өссөн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top