“Увертура” хамтлаг Истанбул хотод эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийг баярлууллаа

Админ | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

“Увертура” хамтлагийнхан Туркийн Истанбул хотод эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийг баярлуулжээ. Энэ талаар тус хамтлаг өөрийн цахим хуудсандаа: “Г.Очир-Эрдэнэ дүүгийнхээ хүслийг биелүүлж өвлийн өвөөтэй нь уулзуулж, хүслийг нь шивнүүлж, бэлгийг нь өгсөн гайхалтай болж өдөр боллоо. Хайртай дүүгээ баярлуулсан шигээ Турк улсын Истанбул хотод хорт хавдарын эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийг баярлуулж, хамтлагийн гишүүн А.Шинэбаяр маань өвлийн өвгөн болоод эмнэлэгт болон гэрт нь очиж бэлэг өгч, баяр баясгалан, итгэл найдвар, урам зориг бэлэглэлээ.

Ийнхүү бидний нэгэн зорилго биелж, Турк улсад ирж Очикооноо дүүтэйгээ өвлийн өвөөг нь уулзуулж, хүслийг нь шивнүүлж, хүнд өвчинтэйгээ тэмцэж буй эрэлхэг баатруудаа баярлуулж чадлаа. Энэ дашрамд Турк улсад зохион байгуулж буй үйл ажиллагаануудад маань дэмжлэг үзүүлж байгаа анд найзууд, ахан дүүс, албан байгууллагууддаа талархал илэрхийлье. Эрэлхэг баатрууддаа эрүүл энхийг хүсье” гэжээ.

 

 
 
 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Undrakh (202.9.46.166) 2025 оны 03 сарын 13

Huuhduud yasan ih bayarlasan boldoo ta nartaa az jargal husie

1  |  0
Та(64.119.27.215) 2025 оны 03 сарын 13

Caйн бна.

1  |  0
Top