Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Манлай суманд +18 хэм хүрч дулаарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

2021 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Манлай суманд  агаарын үнэмлэхүй их температур +18 хэмд хүрсэн бол, үнэмлэхүй бага температур Баян-Өлгий аймгийн Сагсай суманд -34 хэмд хүрчээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2021 оны 11 дүгээр сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Увс аймгийн Малчин суманд 15.2 мм-т хүрсэн байна. Үнэмлэхүй их салхины хурд Ховд аймгийн Зэрэг суманд 33 м/с-д хүрчээ.

Агаарын чанарын тухайд, Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын хамгийн их агууламж 2021 оны 11 дүгээр сард Мишээл экспо төв, Богд хааны ордон музей, Хархорин зах, 13-р хороолол, Ургах наран хороолол, 32-ын тойрог, Хайлааст, Нисэх, 248-р цэцэрлэг, Зурагт, 1-р хороолол, Амгалан орчимд 0.054мг/м3 -0.419 мг/м3 -д хүрч, агаарын чанарын хүлцэх агууламжаас 0.004 мг/м3 - 0.369 мг/м3 -ээр давсан байна.

Азотын давхар ислийн сарын хамгийн их агууламж 2021 оны 11 дүгээр сард Хайлааст, Ургах наран хороолол, Нисэх, Богд хааны ордон музей, 248-р цэцэрлэг, Амгалан, 13-р хороолол, 1-р хороолол, Баруун дөрвөн зам, Хархорин зах орчимд 0.057 мг/м3 -0.181 мг/м3 -д хүрч, агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.007 мг/м3 -0.131 мг/м3 - ээр давжээ.

Харин РМ 10 тоосонцрын сарын хамгийн их агууламж 2021 оны 11 дүгээр сард Богд хааны ордон музей, Зурагт, 248-р цэцэрлэг, 13-р хороолол, Толгойт, 32-ын тойрог, Баруун дөрвөн зам, Ургах наран хороолол, 1-р хороолол, Хайлааст, Нисэх, Хархорин зах, Баянхошуу орчимд 0.106 мг/м3 – 0.414 мг/м3 -д хүрч, агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас 0.006 мг/м3 – 0.314 мг/м3 -ээр давсан байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top