ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Өнөөдөр 2021.11.12. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 07 цаг 54 минутад мандлаа, 17 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.    

Өнөөдөр Хатгаа өвчинтэй тэмцэх олон улсын өдөр. Азербайжанд Үндсэн хуулийн, Индонезид Аавуудын, Тайваньд Соёлын сэргэн мандалтын, Коморын арлуудад Үндэсний баяр, Зүүн Тиморт Залуусын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Энн Хэтэуэй, Канадын жүжигчин Райан Гослинг, Вьетнамын төгөлдөр хуурч Тран Тху Ха, Японы манга зураач Минами Канан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1910 оны энэ өдөр анх удаагаа орлон тоглогч кино зураг авалтын үеэр шатаж байгаа агаарын бөмбөлгөөс Гузон голд үсэрчээ.

1917 оны энэ өдөр Петроградын Өвлийн ордныг Улсын музей болгожээ.

1933 оны энэ өдөр Германы парламентын сонгуульд Нацист нам 92 хувийн саналаар ялалт байгуулжээ.

1945 оны энэ өдөр Югославын Ерөнхийлөгчийн сонгуульд Иосип Броз Тито ялав.

1973 оны энэ өдөр хип-хоп хөгжим төрсөн гэж үздэг.

1990 оны энэ өдөр Японы Эзэн хаан Акихито хаан ширээндээ заларчээ.

Өнөөдөр үс засуулвал нас уртасна.

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top