Өнөөдөр 2021.11.11. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 07 цаг 52 минутад мандлаа, 17 цаг 20 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын худалдан авалт хийх өдөр. Мөн Олон улсын өнчин хүүхдүүдэд туслах өдөр юм. Анголд Тусгаар тогтнолын баяр, Их Британид Дэлхийн нэгдүгээр дайн дууссан өдөр, Хятадад Ганц бие хүмүүсийн өдөр, Польшид тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Ахмад дайчдын өдөр.
Энэ өдөр Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо, Германы хөлбөмбөгч Филипп Лам, Никарагуагийн Ерөнхийлөгч асан Даниэл Ортега, Японы дуучин Рэйна Танака зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1936 оны энэ өдөр Английн телевиз дэлхийд анх удаагаа цаг агаарын мэдээ дамжуулсан байна.
1843 оны энэ өдөр Дани улсад Ханс Кристиан Андерсений “Нугасны муухай дэгдээхэй” үлгэр анх хэвлэгджээ.
1889 оны энэ өдөр Вашингтон АНУ-ын 42 дахь муж болов.
1937 оны энэ өдөр Японы цэрэг Хятадын Шанхай хотыг эзлэн авчээ.
1975 оны энэ өдөр Ангол улс Португалын эрхшээлээс гарснаа зарласан юм.
Өнөөдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.
Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )