ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Өнөөдөр 2021.11.10. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 07 цаг 51 минутад мандлаа, 17 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.    

Өнөөдөр Индонезид Баатруудын өдөр, АНУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр.

Энэ өдөр Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев, Америкийн кино найруулагч Роланд Эммерих, жүжигчин, модель Ванесса Эйнжел, Маккензи Фой, Өмнөд Солонгосын дуучин Лео зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1919.11.10: Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан ч зөвшөөрөөгүй юм.

1971.11.10: Монголын үйлдвэрчний эвлэлийн 10 дугаар Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцжээ.

Мөн БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчилжээ.

БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэв.

БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.

БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг Б.Янживт олгожээ.

БНМАУ-ын гавьяат уурхайчин цолыг Ж.Отгонцагаанд анх олгов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1951: Франц, Их Британи, АНУ, Турк улсууд Ойрх Дорнодын аюулгүй байдлын хөтөлбөрийг зөвшилцжээ.

1961: Сталинград хот Волгоград болов.

1983: Компьютерын аюулгүй байдлын хурал дээр Фред Коэн анхны компьютерын вирусийг танилцуулжээ.

1994: Ирак Кувейтийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч буйгаа зарлажээ.

Мөн энэ өдөр Анголд УНИТА хөдөлгөөнийг дэмжигчдийн гол түшиц газар болох Уамбо хотыг засгийн газрын цэргүүд эзлэв.

Өнөөдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top