Өнөөдөр 2021.11.09. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 07 цаг 49 минутад мандлаа, 17 цаг 23 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Азербайжанд Төрийн далбааны өдөр, Камбожид Тусгаар тогтнолын өдөр, Герман, Австри, Швейцарт Зохион бүтээгчдийн өдөр.
Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Луис Фелипе Сколари, Италийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Алессандро Дель Пьеро, Оросын телевизийн хөтлөгч Мария Ситтель, Австралийн дуучин, жүжигчин Дельта Гудрем, Японы дуучин Хираи Момо зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921.11.09: Ардын засгийн газраас “Номын хүрээлэн”-гийн дүрмийг баталжээ.
2015.11.09: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1927: Хятадад аварга том панда олджээ.
1985: 22 настай Гарри Каспаров дэлхийн 13 дахь шатрын аварга болов.
1989: Берлиний ханыг нурааж эхэлжээ.
-Мөн БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаас огцорчээ.
1994: Шри-Ланкийн Ерөнхий сайд байсан Чандрика Кумаратунга тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Түүний ээж Сиримаво Бандаранаике Ерөнхий сайдаар томилогдов.
Өнөөдөр үс засуулвал эд, мал арвижна.
Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )